Шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөнө.

Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 онд 140400 төгрөгөөр тогтоон мөрдөж байгаа билээ.

Энэхүү хэмжээг 2013 оны 04 дүгээр сарын 11-нйи өдөр Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгон тогтоосон байна.

Шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм байна.