“Хил Хязгааргүй Хуульчид” ТББ нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын болон Олон Улсын эрх зүйн харьцуулсан судалгаа хийх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах зорилгоор 2011 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр үүсгэн байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

Манай ТББ-ийн зорилго

“Хил Хязгааргүй Хуульчид” ТББ нь зорилгодоо хүрэхийн тулд аливаа үйл ажиллагаанд шинжлэх ухаанч, ажил хэрэгч, манлайлагч, бүтээлч сэтгэлээр хандах бөгөөд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллахад нээлттэй байна.

Манай байгууллага дараах чиглэлийн үйл ажиллагааг явуулна.

- Эрх зүйн шинжлэх ухааны шинэлэг, ололттой талыг хууль зүйн практикт нэвтрүүлэх, хэрэглэх талаархи төрийн бодлогын хүрээнд бодлого боловсруулахад эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл хөтөлбөрт оролцох зэрэг хэлбэрээр оролцож хэрэгжүүлэх;

- Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, шинжлэх ухааны шинэ ололт амжилт, хууль зүйн хэрэглээг амьдралд хэрэглэхэд харилцан мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, олж авах, нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран ажиллах;

- ТББ нь боловсрол, бие хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх, хуульчдын мэргэжлийн ТББ болохын хувьд залуу үеийн төлөөллийг дэмжин ажиллах;

- Иргэд, бусад этгээдэд хууль, эрх зүйн мэдээлэл түгээх, сурталчилах;

- ТББ-ын зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаа.

Залуу хуульчдын клуб

Төрийн бус байгууллагын дэргэдэх "Залуу хуульчдын клуб" нь гишүүдийн дунд уулзалт зохион байгуулдаг бөгөөд тус уулзалтаар клубын гишүүд нь онол практикийн мэдлэг, туршлага солилцож, ажиллаж буй хэргийн зүйлчлэл, хуулийн зөв шийдлийн талаар харилцан ярилцаж, мэдлэг, чадвараа улам бүр нэмэгдүүлж байдаг.

"Залуу хуульчдын клуб"-ын гишүүд нь өмгөөлөгч, хуульч, эрх зүйч, хууль зүйн сургуулийн багш, оюутнуудаас бүрддэг бөгөөд сонирхсон иргэд клубын гишүүнээр элсэх боломжтой юм.

Гишүүд

Ц.Батнасан

Ц.Батнасан

Гүйцэтгэх захирал

Ц.Батнасан нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн. 2002 онд Отгонтэнгэр их сургуулийг аж ахуйн эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 оноос хойш "Ананд энд Батзаяа" хуулийн фирмд хуульчаар ажиллаж байна.

Л.Банзрагч

Л.Банзрагч

Удирдах зөвлөлийн гишүүн

Л.Банзрагч нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн. МУИС-н ХЗС-ийг 2006 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн ХЗС-ийн докторант, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш. "Гүен энд Банзай Партнерс" хуулийн фирмийн партнер, өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Г.Буян

Г.Буян

Хяналтын зөвлөлийн дарга

Г.Буян нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын үүсгэн байгуулагч, хяналтын зөвлөлийн дарга. 2002 онд "Их засаг" их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. БНСУ-ын "Гүгмин" их сургуулийн ХЗС-ийн докторант, "LB Partners" хуулийн фирмийн партнер, захирлаар ажиллаж байна.

Б.Тунгалагнаран

Б.Тунгалагнаран

Удирдах зөвлөлийн гишүүн

Б.Тунгалагнаран нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн. 2006 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, өмгөөлөгч. Гадаадын хөрөнгө оруулалттай "Хотгор Шанага" ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.

Ц.Гүенбат

Ц.Гүенбат

Удирдах зөвлөлийн гишүүн

Ц.Гүенбат нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн. 2006 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, өмгөөлөгч. "Гүен энд Банзай Партнерс" хуулийн фирмийн партнер, захирлаар ажиллаж байна.

Манай хамт олон

Манай хамт олон

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн үүсгэн байгуулагч, гишүүд

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийг 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулсан хамт олон.

Ц.Оюунбилэг

Ц.Оюунбилэг

Удирдах зөвлөлийн дарга

Ц.Оюунбилэг нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга. 2006 онд цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр, өмгөөлөгч, 2006 оноос хойш Үндэсний олон нийтийн радио, телевизийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.

Харилцагч

  • microsofta
  • Techsoup
  • yam
  • Nalaih
  • SHD
  • acms
  • jica
  • Ананд энд Батзаяа ХХК
  • ELC firm
  • gbp law
  • LB Partners law firm
  • The new med
  • MNBa
  • NAMZKH