• NGO 4 years
  • Laws
  • Аяга
  • Suna
  • Mongolia
Үргэлжлүүлэх

“Хил Хязгааргүй Хуульчид” ТББ нь

Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын болон Олон Улсын эрх зүйн харьцуулсан судалгаа хийх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах зорилгоор 2011 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр үүсгэн байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

Үргэлжлүүлэх

Төслүүд Бүгдийг Үзэх »

Асуулт хариулт Бүгдийг Үзэх»

  • Өлсгөлөн зарлах гэдгийг юу гэж ойлгох вэ? Жагсаал цуглаан зохион байгуулах нэг хэлбэр мөн үү?

    Жагсаал цуглаан зохион байгуулах бус ХИЙХ нэг хэлбэр гэж үзэж болно. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өлсгөлөн зарлахыг уриалах, зохион байгуулахыг хориглосон зохицуулалтаас дүгнэхэд хувь хүн өөрийн шийдвэрээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу өлсгөлөн зарлах эрх нь нээлттэй байна

    ,
  • Өмчлөлийн газар дээр хувийн байшин бариад амьдардаг юм. Тэгсэн орон нутаг өөрсдийн гаргасан газрын үнэлгээгээр тооцож авна өгөхгүй бол албадан нүүлгэнэ гэнэ яах ёстой вэ?.

    Иргэний өмчийн газрыг Улс буцаан авах хэд хэдэн үндэслэл байдаг. Таны газрыг ямар үндэслэлээр эргүүлэн авах болсоноо газар чөлөөлөх захирамж, мэдэгдэлд дурьдсан байх ёстой.
    Ийнхүү
    1. Уг мэдэгдлийг чөлөөлөх хугацаанаас нэг жилийн өмнө өгөх.
    2. Газрын үнэ болон үл хөдлөх эд хөрөнгө /байшин/-ийн зах зээлийн үнэлгээг талууд тохиролцох.
    3. тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байна.
    Та газар чөлөөлөх засаг даргын захирамж болон мэдэгдлийн үндэслэл хэсгийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32-35 дугаар зүйлийн холбогдох хэсэгтэй нийцэж байгаа эсэхийг харна уу. Хэрвээ таны өмчлөх эрхэд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзвэл шүүхэд хандана уу.

    ,
  • Ээлжийн амралтын олговорыг олгохгүй удаагаад байвал яах ёстой юм бэ?

    Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгохоор зохицуулсан байна.

    ,
  • Консорциумын талаар мэдээлэл өгч туслаач. Консорциум байгуулах талаархи мэдээллийг хаанаас авч болох уу?

    Консерциум нь онолын хувьд хуулийн этгээдийн нэгдлийн нэг хэлбэр бөгөөд одоогоор Монгол Улсад энэхүү хэлбэр нь хуульчлагдаагүй байгаа болно. Мөн групп, холдинг гэх мэт хэлбэр нь манай улсад хуульчлагдаагүй бөгөөд компанийн оноосон нэр болгон буруу ойлголт өгч байна. Жишээ нь "Хуульчдын групп" ХХК

    ,

Асуулт асуух