Төрийн бус байгууллагын стратегийн өмгөөлөл, нөлөөллийн туршлага танилцуулах уулзалт

“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл өөрсдийн өмгөөлөл, нөлөөллийн ажлын туршлагаа танилцуулна. 

Танилцуулах уулзалт 2021 оны 9 дүгээр сарын 2-ний өдрийн 16 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. 

Уулзалтад оролцсоноор стратегийн өмгөөлөл, нөлөөллийн ажлын сайн туршлагаас суралцах, төслөө боловсруулахад шаардлагатай мэдээлэл олж авах бөгөөд стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хийж болохуйц тохиолдлуудтай танилцах юм.