Хил хязгааргүй хуульчид төрийн бус байгууллагаас Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд хэрэгжүүлэх “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөр өнөөдөр эхэллээ.
Төслийн хүрээнд хөтөлбөрт хамрагдах оюутнуудын дунд чиглүүлэх сургалт явуулж байна.
Оюутнууд тус сургалтад хамрагдсанаар Стратегийн өмгөөлөл, нөлөөллийн тухай үндсэн ойлголт, арга хэлбэрүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдлэгээ нэмэгдүүлж, өөрсдийн хэрэгжүүлэх стратегийн өмгөөлөл, нөлөөллийн төслөө боловсруулах юм. Шалгарсан төслөө хөтөч хуулийн фирмүүдийн тусламжтайгаар хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааны мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, сайн жишиг тогтоож, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үр нөлөө, ач холбогдлыг нийтэд сурталчлах юм.
Хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууддаа амжилт хүсч, багш нартаа талархал илэрхийлье.