"НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ" ном хандивлах аян


Үргэлжлэх хугацаа: 2013 оны 05 сарын 15-с 25-ны өдрийг хүртэл

Аяны зорилго: Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн номын санд ном хандивлаж, тус ангид хоригдож буй хүүхдүүдийн боловсролд нь хувь нэмэрээ оруулах.

Танилцуулга: Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид 40-60 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Монголын ирээдүй болсон эдгээр хүүхдүүд хайр халамж, хүмүүжил дутсанаас алдаа гаргаж өнөөдөр нийгмээс тусгаарлагдсан билээ. Гэр бүл, найз нөхөд, анги хамт олноосоо тусгаарлагдан сурч боловсрох эрхээ тодорхой хэмжээгээр хязгаарлуулсан эдгээр хүүхдүүдийн боловсрол, эрдэм мэдлэгээ дээшлүүлж, сурч боловсроход нь хувь нэмрээ оруулж, сайхан сэтгэлээр ном цуглуулж, хандивлацгаая. Энэхүү аяныг "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын гишүүдийн санаачилгаар ийнхүү зохион байгуулах болсонд баяртай байна.

Зохион байгуулагч: Хил Хязгааргүй Хуульчид ТББ

Номыг хүлээн авах хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо

Метро бизнес төв (Metro mall дэлгүүрийн хойно), B корпус, 10 давхар, 1003 тоот 

Утас: 99011692

Бидэнтэй Facebook хуудаст нэгдэх: Ном хандивлах аян

Жич: Дор дурьдсан холбоосуудаас хандивлах номоо сонгохыг санал болгож байна.

Хүүхэд багачуудын уншвал зохих номын жагсаалт

http://news.gogo.mn/r/110479

Залуу хүний заавал унших 100 номын жагсаалт

http://www.must.edu.mn/beta3/newsg_170.html