Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзав.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA нь дэлхийн 155 оронд техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад 1997 онд (53 дахь) төлөөлөгчийн газраа байгуулжээ.

Манай төрийн бус байгууллагын төлөөлөл тус төлөөлөгчийн газрын япон дахь өмгөөлөгч, ахлах зөвлөх Ока Хидеотой уулзаж Монгол Улсын хууль зүйн салбарт хэрэгжүүлж буй зарим (Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах) төсөл, хөтөлбөртэй танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо.

Мөн манай төрийн бус байгууллагад Япон Улсын хууль тогтоомжийн эмхтгэл, эвлэрүүлэн зуучлах болон гэм хорын эрх зүйн ном, гарын авлага хүлээлгэн өгсөн юм.