Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас...

2015.04.01 өдрөөс өмнө хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, тайлагнаагүй ( нуун дарагдуулсан) татвар төлөгч нь сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, тайлагнах хугацаа 2015.08.07-ны өдрөөс эхлэн 2015.12.31-ний өдөр дуусна.

Энэхүү хуульд заасан үндэслэлээр сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо бүртгүүлсэн, тайлагнасан (ил болгосон) тохиолдолд албан татвар, хүү, алданги нөхөн ногдуулахгүй ба хариуцлагаас нэг удаа чөлөөлж, үүнтэй холбоотой дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно.

Мөн хөрөнгө, орлого,түүний эх үүсвэрийн талаарх мэдээллийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглосон байна.

Жич: Нийгмийн даатгалын шимтгэл: Энэхүү хуульд заасны дагуу тайлагнахдаа ногдох НДШ-г нөхөн төлж, харин алданги, хариуцлагаас чөлөөлнө.

Төрийн мэдээлэл №31/892 татах http://www.parliament.mn/legal/tm/categories/3100/...

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам татах https://www.mof.gov.mn/wp-content/uploads/2015/09/...