"Хуулийн яармаг өдөрлөг 2014" болно

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хуулийн яармаг өдөрлөг" арга хэмжээ 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болно.

Өдөрлөгт өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуулийн нөхөрлөл, МОУҮАрбитр, Монголын нотариатчдын танхим болон бусад хууль зүйн салбарын байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллгаагаа танилцуулах ба хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Тус өдөрлөгт манай Хил Хязгааргүй Хуульчид ТББ мөн оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна байгууллага дах номын танилцуулга, байгууллагаас эрхлэн гаргасан хуулийн эмхтгэлийн хямдралтай худалдаа, сайн дурын ажилтны хүсэлт хүлээн авна.

Хаана: МҮХАҮТ-н үзэсгэлэнгийн их танхим

Хэзээ: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11.00-17.00 цагт

Утас: 70115145