“Залуу хуульчдын клуб”-ын хуульч, өмгөөлөгчид 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Хил Хязгааргүй Хуульчид” ТББ-ын дүрмийг баталж Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын болон Олон Улсын хэмжээнд эрх зүйн харьцуулсан судалгаа хийх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах зорилгоор нийгэмд үйлчилдэг ашгийн бус төрийн бус байгууллагыг үүсгэн байгууллаа.