Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн чуулганы хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ өөрчлөгдсөн байна.
Үүнд:
Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ |
Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/ |
0-130 000 |
4550 төгрөг. |
130 001-650 000 |
4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ. |
650 001-1 300 000 |
20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ. |
1 300 001-13 000 000 |
35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ. |
13 000 001-ээс дээш |
222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ. |
- эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;
- хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг