Төрийн бус байгууллагын цахим хуудас шинэчлэгдлээ.

"Нью Медиа Групп" ХХК-ийн хамт олон бидний үйл ажиллагааг дэмжин манай төрийн бус байгууллагын цахим хуудсыг шинэчилсэнд баяртай байна.

Ийнхүү цахим хуудас шинэчлэгдсэнээр төрийн бус байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил болон үйл ажиллагааны төлөвлөгөөг олон нийтэд Монгол, Англи хэл дээр хүргэж, Монгол Улс төдийгүй гадны байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллах боломжтой болж байна.

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ болон "Нью Медиа групп" ХХК нь цаашид олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.