Манай төрийн бус байгууллага "Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв"-с зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын уулзалт ярилцлагад оролцож санал хүргүүллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, дэмжлэг туслалцаа үзүүлэхтэй холбоотой олон асуудлууд тулгарч байгаа бөгөөд бидний зүгээс Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, стандарт, дүрэм журам боловсруулж мөрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 111-р зүйлийг бодитоор хэрэгжүүлэхэд ямар хүндрэл саад байгааг олж тогтоох нь мөн чухал байгаа юм.