Бизнесийн эрх зүйн сургалтын зар.

Сургалтын зорилго: Орчин үеийн бизнесийн эрх зүйн чиг хандлагад тулгуурлан хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд залуу өмгөөлөгчдийг чадавхижуулах, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өөрийн дотоод нөөцөө нээн ажиллах боломжийг олгох замаар өмгөөллийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.

Сургалтын агуулга/сэдэв/: “БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ”

Суралцагчдад тавигдах шаардлага:

- Сургалтад 35 хүртэл насны өмгөөлөгч

- Англи хэлний зохих мэдлэгтэй .

- Сургалтын хугацаанд тогтмол суралцах боломжтой /хичээлийг таслахгүй, өгөгдсөн даалгаврыг биелүүлэх боломжтой/

Сургалтын хугацаа:

- 2011 оны 09 дүгээр сарын 01-нээс 2012 оны 4 дүгээр сар,

-Долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт 17:00-19:00 цагт явагдана.

Сургалтын төлбөр: Сургалт үнэ төлбөргүй.

Сургалтын бүртгэл: Бүртгэл 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2011 оны 08 дүгээр 30-ны өдрийг хүртэл явагдана. Бүртгэлийг цахим хуудсаар авна. Бүртгэл дууссан /интернетийн mozilla хөтөч ашиглаж бүртгэлийн хуудсыг үнэн зөв, бүрэн бөглөнө үү/

Сургалтыг удирдан явуулах багш: ELC хуулийн фирмын захирал, Өмгөөлөгч Б.Баяр

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ELC Economic & legal consultancyLLC

ХИЛ ХЯЗГААРГҮЙ ХУУЛЬЧИД ТББ

И-мэйл: info@mongolianlawyers.com

Вэб: www.mongolianlawyers.com

Утас: 77116150