“Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй”-н сэдвээр сургалт зохион байгууллаа.

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ клубын гишүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын ачаалал бага, зуны хугацаанд богино хугацааны хэд хэдэн удаагийн сургалт, семинарийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөсний дагуу анхны сургалтыг 2011.07.24-нд “Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй”-н сэдвээр зохион байгуулж  Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн, хуульч н.Жамбаажамцыг урьж сургалт явууллаа.

Сургалтын зорилго нь Одоогийн мөрдөгдөж буй компанийн тухай Монгол Улсын хууль болон шинээр хэлэлцэгдэж буй компанийн тухай хуулийн төслийг харьцуулж, компанийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, шинэлэг зохицуулалтын талаар сонирхолтой сургалт явуулж ярилцлага өрнүүллээ.

Мөн үнэт цаасны эрх зүйн сургалтаар үнэт цаасны тухай ойлголт өгч үнэт цаасны зах зээлд хувьцааны эзлэх байр суурь, онцлог, зохицуулалтын талаар онол болон практикийг хослуулан сонирхолтой сургалт явууллаа.