МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР,
АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ
шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач,оюутны
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих; хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх; хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Зохион байгуулагч байгууллага:
Хууль зүйн үндэсний хүрээлэн
МУИС-ийн Хууль зүйн сургууль
Удирдлагын Академи
Нээлттэй Академи
ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн
Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв: “Үндсэн хуулийн эрх зүйн” хүрээнд байна.
ШАГНАЛЫН САН: Шалгарсан илтгэлд:
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачын шагнал:
- I байр, Өргөмжлөл, 500.000 ТӨГРӨГ
- II байр, Өргөмжлөл, 300.000 төгрөг
- III байр, Өргөмжлөл, 200.000 төгрөг
Оюутны шагнал:
- I байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР
- II байр, Өргөмжлөл, 300.000 төгрөг
- III байр, Өргөмжлөл, 200.000 төгрөг
Хугацаа:
- Илтгэлийг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.
- I шатны шалгаруулалтын дүн 2012 оны 1 дүгээр сарын 5-нд гарна.
- II шатны шалгаруулалт 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болно.
Илтгэлийн уралдаантай холбоотой мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт 2011 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.
Илтгэлийн уралдааныг явуулах журам:
1. Уралдаанд оролцох эрх хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан бүрт нээлттэй.
2. Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.
3. Уралдаан нь хоёр шаттайгаар зохиогдоно.
- I шат нь илтгэлүүдийг хүлээн авч 5 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.
- II шатанд шалгарсан 5 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.
Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
- Илтгэлийн хэмжээ 5-8 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;
- Илтгэлийн мөр хоорондын зай single. Arial mon фонтоор 12-оор /MS Word/ бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;
- Илтгэлийг 1 хувь авчирах бөгөөд хавтасласан байх ба эхийг файл хэлбэрээр хавсаргана;
- Илтгэгч өөрийн товч намтар /CV/-ыг хавсаргана /CV-ны загварыг www.Legalinfo.mn-ээс авна уу/;
- Илтгэлийг зохиогч нь нэг этгээд байх ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байна;
- Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаaсан нэг нүүр товчилолтой байна;
- Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байна;
- Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу илтгэлд тавьж хэлэлцүүлээгүй байна;
- Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.
Холбогдох мэдээллийг 88024884, 99036187 утаснаас лавлана уу