Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг.

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын зүгээс Монгол Өмгөөлөгчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Сонгино-хайрхан, Налайх дүүргийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, хууль зүйн сэдэвтэй номын үзэсгэлэн гаргав. Мөн Налайх дүүргийн нийт хорооны зохион байгуулагч нарт хууль зүйн сургалт явуулсан юм.

Нийслэлийн алслагдсан дүүргийн иргэд болон төлбөрийн чадваргүй иргэд нь хууль зүйн зөвлөгөө авах хэрэгцээ, шаардлага байнга гардаг байна. Иймд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх анхны үйл ажиллагаа үр дүнтэй амжилттай болсон бөгөөд цаашид иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг шат дараалалтай тогтмол зохион байгуулж байх болно.

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, идэвхтэй оролцсон тус дүүргүүдийн эрх зүйн туслалцааны төвийн хамт олонд баярлалаа.