“Хил хязгааргүй хуульчид” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар төлөөлөн хамгаалах, боловсрол болон бие хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Хил хязгааргүй хуульчид” ТББ-с хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” ... …
Мэдээ
Төрийн бус байгууллагын стратегийн өмгөөлөл, нөлөөллийн туршлага танилцуулах уулзалт
“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл өөрсдийн өмгөөлөл, нөлөөллийн ажлын туршлагаа танилцуулна. Танилцуулах уулзалт 2021 оны 9 дүгээр сарын 2-ний өдрийн 16 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Уулзалтад оролцсоноор стратегийн өмгөөлөл, нөлөөллийн ажлын сайн туршлагаас суралцах, төслөө боловсруулахад шаардлагатай мэдээлэл олж авах бөгөөд стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хийж ... …
“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөр эхэллээ
Хил хязгааргүй хуульчид төрийн бус байгууллагаас Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд хэрэгжүүлэх “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөр өнөөдөр эхэллээ. Төслийн хүрээнд хөтөлбөрт хамрагдах оюутнуудын дунд чиглүүлэх сургалт явуулж байна. Оюутнууд тус сургалтад хамрагдсанаар Стратегийн өмгөөлөл, нөлөөллийн тухай үндсэн ойлголт, арга хэлбэрүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдлэгээ нэмэгдүүлж, өөрсдийн хэрэгжүүлэх стратегийн өмгөөлөл, нөлөөллийн төслөө боловсруулах юм. Шалгарсан төслөө хөтөч хуулийн фирмүүдийн тусламжтайгаар ... …
Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөллийн хөтөлбөр
Манай төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөллийн төсөл, хөтөлбөрт оюутнуудаас санал авч байна. Төслийн товч танилцуулга: Хууль зүйн их, дээд сургуулийн 3 болон түүнээс түвшний оюутнууд өөрсдөө баг бүрдүүлэн Хөтөлбөрт хамрагдах бөгөөд баг нь багийн ахлагч болон гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Баг зарлагдсан сэдвийн хүрээнд стратегийн өмгөөлөл явуулах боломжтой тохиолдол (кэйс)-оо сонгож, стратегийн өмгөөлөл явуулах төлөвлөгөө боловсруулна. Төсөл санаачлагчийн зүгээс ирүүлсэн төслүүдээс сонгон шалгаруулалт ... …