"Залуучуудад ээлтэй эрх зүйн орчин" төсөл.

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ нь үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд Монголын Залуучуудад чиглэсэн төрийн бодлого, хууль эрх зүйн орчинг судалж, боловсронгуй болгох төслийн ажлыг амжилттай эхлүүлээд байна.

Манай төслийн баг Нийслэл болон орон нутгийн залуучуудыг хамруулан судалгаа явуулж, төрийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран өнөөгийн Монголын Залуучуудын хөгжлийн гарцыг нээж, зорилгодоо хүрэх хууль эрх зүйн орчинг бий болгохыг зорьж байна.

Та мөн сайтын санал асуулга буланд саналаа өгч манай судалгаанд хамрагдах боломжтой.