"Гэрээний эрх зүй, захиргааны эрх зүй"-н сургалт зохион байгууллаа.

Манай төрийн бус байгууллагын зүгээс ээлжит сургалтыг клубын гишүүдийн дунд 2011 оны 07 дугаар сарын 30-ний өдөр зохион байгуулсан бөгөөд "Гэрээний эрх зүй" сэдвээр ТББ-ын УЗ-ийн гишүүн, өмгөөлөгч, ХҮС-ийн багш, МУИС-н докторант Л.Банзрагч, "Захиргааны эрх зүй" сэдвээр ТББ-ын УЗ-ийн дарга, өмгөөлөгч, ХЗҮХ-ийн сургагч багш Х.Баасанжаргал нар сургалт явууллаа.

Гэрээний эрх зүйн сургалтаар: Гэрээний тухай ерөнхий ойлголт, Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах, түүний онцлог, зохицуулалтын тухай

Захиргааны эрх зүйн сургалтаар: Захиргааны актын тухай ойлголт, онцлог, зохицуулалтын тухай сургалт явагдсан бөгөөд гишүүдийн дунд бодлого бодох, хэлэлцэх, ярилцах зэргээр сонирхолтой сургалт боллоо.