Манай төрийн бус байгууллагын төлөөл БНСУ-ын Умард Геонги дахь Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, өмгөөлөгч ноён JUNG WHAN YOUNG-той уулзав. Тэрээр Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн 35 жилийн ойд зориулан зохион байгуулсан "Өмгөөлөгчийн эрх хэмжээ, үйл ажиллагааны зохицуулалт" онол практикийн бага хуралд урилгаар ирж илтгэл тавьсан юм.
Манай байгууллагын зүгээс ноён JUNG WHAN YOUNG-с БНСУ-ын өмгөөлөгчдийн холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр, төрөөс өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд баримтлах бодлого зэргийг сонирхон асууж, Монгол Улсын хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж холбогдох санал зөвлөмжийг харилцан солилцсон юм. Цаашид хоёр байгууллагын хооронд харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахаар боллоо.