Бидний тухай
“Хил Хязгааргүй Хуульчид” ТББ нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын болон Олон Улсын эрх зүйн харьцуулсан судалгаа хийх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах зорилгоор 2011 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр үүсгэн байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.
“Хил Хязгааргүй Хуульчид” ТББ нь зорилгодоо хүрэхийн тулд аливаа үйл ажиллагаанд шинжлэх ухаанч, ажил хэрэгч, манлайлагч, бүтээлч сэтгэлээр хандах бөгөөд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллахад нээлттэй байна.
- Эрх зүйн шинжлэх ухааны шинэлэг, ололттой талыг хууль зүйн практикт нэвтрүүлэх, хэрэглэх талаархи төрийн бодлогын хүрээнд бодлого боловсруулахад эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл хөтөлбөрт оролцох зэрэг хэлбэрээр оролцож хэрэгжүүлэх;
- Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, шинжлэх ухааны шинэ ололт амжилт, хууль зүйн хэрэглээг амьдралд хэрэглэхэд харилцан мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, олж авах, нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран ажиллах;
- ТББ нь боловсрол, бие хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх, хуульчдын мэргэжлийн ТББ болохын хувьд залуу үеийн төлөөллийг дэмжин ажиллах;
- Иргэд, бусад этгээдэд хууль, эрх зүйн мэдээлэл түгээх, сурталчилах;
- ТББ-ын зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаа.
Төрийн бус байгууллагын дэргэдэх "Залуу хуульчдын клуб" нь гишүүдийн дунд уулзалт зохион байгуулдаг бөгөөд тус уулзалтаар клубын гишүүд нь онол практикийн мэдлэг, туршлага солилцож, ажиллаж буй хэргийн зүйлчлэл, хуулийн зөв шийдлийн талаар харилцан ярилцаж, мэдлэг, чадвараа улам бүр нэмэгдүүлж байдаг.
"Залуу хуульчдын клуб"-ын гишүүд нь өмгөөлөгч, хуульч, эрх зүйч, хууль зүйн сургуулийн багш, оюутнуудаас бүрддэг бөгөөд сонирхсон иргэд клубын гишүүнээр элсэх боломжтой юм.
Гишүүд
Г.Буян
Удирдах зөвлөлийн даргаГ.Буян нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга. 2002 онд "Их засаг" их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. БНСУ-ын "Гүгмин" их сургуулийн ХЗС-ийн докторант, "LB Partners" хуулийн фирмийн партнер, захирлаар ажиллаж байна.
Ч.Отгонбаатар
Гүйцэтгэх захиралЧ.Отгонбаатар нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн. МУИС-н ХЗС-ийг 2003 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өмгөөллийн "Легал Гайд" хуулийн фирмийн Захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
У.Азжаргал
Хяналтын зөвлөлийн гишүүнУ.Азжаргал нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-н Хяналтын зөвлөлийн гишүүн. МУИС-н ХЗС-г 2019 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өмгөөллийн "Легал гайд" хуулийн фирмд хуульчийн туслахаар ажиллаж байна.
Н.Баясгалан
Төслийн зохицуулагчН.Баясгалан нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-н төслийн зохицуулагч. МУИС-н ХЗС-г 2021 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өмгөөллийн "Легал гайд" хуулийн фирмд хуульчийн туслахаар ажиллаж байна.
Б.Тунгалагтуяа
Удирдах зөвлөлийн гишүүнБ.Тунгалагтуяа нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн. МУИС-н ХЗС-ийг 2014 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өмгөөллийн "Эм Эл Си Жи" хуулийн фирмийн гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Л.Банзрагч
Удирдах зөвлөлийн гишүүнЛ.Банзрагч нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн. МУИС-н ХЗС-ийг 2006 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн ХЗС-ийн докторант, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш. "Гүен энд Банзай Партнерс" хуулийн фирмийн партнер, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Б.Тунгалагнаран
Удирдах зөвлөлийн гишүүнБ.Тунгалагнаран нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн. 2006 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, өмгөөлөгч. Гадаадын хөрөнгө оруулалттай "Хотгор Шанага" ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.
Ц.Гүенбат
Удирдах зөвлөлийн гишүүнЦ.Гүенбат нь "Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн. 2006 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, өмгөөлөгч. "Гүен энд Банзай Партнерс" хуулийн фирмийн партнер, захирлаар ажиллаж байна.
Манай хамт олон
"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн үүсгэн байгуулагч, гишүүд"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийг 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулсан хамт олон.