Багш шавийн барилдлага

Та бүхний Шинэ долоо хоногийн мэндийг тань эрье. 
2011 оны 06 сарын 18 өдөр манай байгууллагын хэсэг гишүүд ахмад Өмгөөлөгч Н.Ламжав багшийнд очиж үнэтэй сургаалийг нь сонсож, залуус бид хүндэтгэлээ илэрхийллээ.

Н.Ламжавг багш бидэнд олон сайхан номны тухай ярьж, өмгөөлөгч хүнд байх ёстой чадварын тухай нилээдгүй зүйлийг хөөрөлдлөө. Үүнээс хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь Р.Чойномын өмгөөлөгчөөр ажиллаж байсан болон тухайн үед тэр хэргийг шийдвэрлэхэд оролцож байсан хүмүүсээс багш маань ганцаараа одоо амьд үлдсэн бөгөөд энэ хэргийн талаархи үнэн бодит байдлыг ярьж үлдээх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Багшийн бидэнд уншихыг зөвлөсөн бөгөөд өөрөө доогуур нь онцгойлон зурж тэмдэглэсэнээс иш татсанаа та нартаа дор сийрүүлье. 


Хичээнгүй байх нь нэг талаасаа сэргэг сэхээлэг байх, нөгөө талаасаа энгүүн чөлөөтэй урсахын нэр.
Угтаа энэ хоёр нь нэг л мөн чанар.
Хичээнгүй байх ёстой гээд өөрийгөө дарамталж, хатуу хэв маягт хаших аваас урсмал чанараа алдана.