Хил хязгааргүй хуульчид төрийн бус байгууллагаас Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд хэрэгжүүлэх “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөр өнөөдөр эхэллээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааны мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, сайн жишиг тогтоож, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үр нөлөө, ач холбогдлыг нийтэд сурталчлах юм.
Арга хэмжээ
Хуульчийн Хуанли
-
“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөр
-
Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө. Сонгинохайрхан дүүрэг.
"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын зүгээс Монгол Өмгөөлөгчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
-
Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө. Налайх дүүрэг.
"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ын зүгээс Монгол Өмгөөлөгчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Налайх дүүргийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
-
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах, олон нийтэд сурталчилах ажлыг хэрэгжүүлсэн.
-
“Залууст ээлтэй эрх зүйн орчин” төсөл.
“Залууст ээлтэй эрх зүйн орчин” төслийг хэрэгжүүлж, үндэсний болон олон улсын эрх зүйн хүрээнд залуусын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгаалал, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар харьцуулсан судалгааг хийж, бодлогын судалгааны тайланг боловсруулсан.
-
"Эрх зүй гэж юу вэ?" уралдаан
"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ-ийн Фэйсбүүк группын гишүүдийн дунд "Эрх зүй гэж юу вэ?" уралдаан зохион байгуулсан ба группын гишүүн Davaajav Bazarragchaa: "Эрх зүй нь аливаа үндэстний оюун санааны ундаргаас урсан гарч аажмаар, урсгалаараа хөгждөг түүхэн үзэгдэл, эрх чөлөөний хэлбэр мөн." тодорхойлолтоор 7 Like цуглуулж шалгарсан юм.
-
“Хууль зүйн хэл найруулга зүйн өнөөгийн түвшин, алдаа болон түүнийг засаж залруулах санал”
“Хил Хязгааргүй Хуульчид” ТББ МҮОНРТ-ийн уран бүтээлийн II-р нэгдэл-тэй хамтран 2012 оны 02 дугаар сарын 04-ны өдөр “Хууль зүйн хэл найруулга зүйн өнөөгийн түвшин, алдаа болон түүнийг засаж залруулах санал” сэдвийн хүрээнд оролцогчдын дунд чөлөөт ярилцлага хэлбэрээр нэвтрүүлэг бэлтгэсэв.
-
Бизнесийн эрх зүйн сургалт
"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ болон ELC хуулийн фирмтэй хамтран 2011 оны 09 сараас 2011 оны 12 сар хүртэл Бизнесийн эрх зүйн сургалтыг хамтран зохион байгууллаа. ELC хуулийн фирмийн Захирал, өмгөөлөгч Б.Баяр сургалтыг удирдаж явуулсан юм.
-
Гэрээний эрх зүй болон захиргааны эрх зүйн сургалт.
Манай төрийн бус байгууллагын зүгээс ээлжит сургалтыг клубын гишүүдийн дунд 2011 оны 07 дугаар сарын 30-ний өдөр зохион байгуулсан бөгөөд "Гэрээний эрх зүй" сэдвээр ТББ-ын УЗ-ийн гишүүн, өмгөөлөгч, ХҮС-ийн багш, МУИС-н докторант Л.Банзрагч, "Захиргааны эрх зүй" сэдвээр ТББ-ын УЗ-ийн дарга, өмгөөлөгч, ХЗҮХ-ийн сургагч багш Х.Баасанжаргал нар сургалт явууллаа.
-
“Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй”-н сэдвээр сургалт.
"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ клубын гишүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын ачаалал бага, зуны хугацаанд богино хугацааны хэд хэдэн удаагийн сургалт, семинарийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөсний дагуу анхны сургалтыг 2011.07.24-нд “Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй”-н сэдвээр зохион байгуулж Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн, хуульч н.Жамбаажамцыг урьж сургалт явууллаа.
-
Мод тарив.
Үндэсний мод тарих өдөр манай төрийн бус байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүд, дэмжигчид нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэн”-д 30 ширхэг хайлаасны суулгац суулгалаа.