УИХ-ын 2013 оны 9-р сарын 04-ний өдрийн хуралдаанаар баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Энэ хуулийн хүрээнд 1990-1995, 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, завсардсан иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцож байна.
Нийгмийн даатгалын
шимтгэлээ нөхөн тооцуулах иргэдийн материалыг 2013
оны наймдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст өгөх
юм.
Хэн хамрагдах боломжтой вэ?
- 1990-2000
онд 18 болон түүнээс дээш насанд хүрсэн байх /сургуульд суралцаагүй бол 16
настай/
- Тухайн
онуудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй
- Тухайн
онуудад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй байсан иргэд,
хорих ял эдлээгүй байх ёстой юм байна.
- Сануулахад,
энэ хууль нь дараа оны наймдугаар сарын 1-нийг хүртэл нэг л удаа шимтгэл
нөхөн төлөх байдлаар бүртгэн авч, хэрэгжээд дуусах юм.
Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход бүрдүүлэх материал
2. Хөдөлмөрийн дэвтэр,
түүний хуулбар:
/Хөдөлмөрийн дэвтэр
байхгүй бол Архивын лавлагаа,
архивын лавлагаа гараагүй тохиолдолд ажилласан жилийг сэргээн тогтоосон тухай Шүүхийн шийдвэр/
3.
Цагдаагийн тодорхойлолтын үнэ 500 төгрөгийг
тушаасан баримт
/хүлээн авагч байгууллагын нэр ДЕГ-ын-Захиргаа удирдлагын
газар Банкны нэр Төрийн сан банк Дансны дугаар 900012034/
4. Одоо оршин суугаа
хорооны засаг даргын тодорхойлолт
5.
Арван жилийн сургууль төгссөн гэрчилгээний хуулбар /1990 оноос хойш ажил хийгээгүй
тохиолдолд/
6.
Цэргийн үүрэгтний үнэмлэх /1990 оноос хойш ажил хийгээгүй тохиолдолд/
Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хугацаа
1995-2000 оныг тухайн онуудад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээнээс 10%-иар тооцож бөглөнө.