Асуулт хариулт
Ажил явдал гараад буяны ажлаар чөлөө авсан бол цалинтай чөлөө гэж өгөх үү? цалингүй чөлөө өгөх үү?
Ажилтны хүсэлтээр чөлөө олгож болох ба чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулах юм байна. /ХХ 80.2./
Иймд гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын чөлөө олгох зохицуулалтыг харна уу.
Иргэний үнэмлэхээ 16 нас хүрээд хэд хоногийн дотор авах вэ?
Монгол Улсын Иргэний Бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын харъяат 16 насанд хүрсэн иргэн иргэний үнэмлэхийг 30 хоногт заавал авна.
Хүүхэд асрах чөлөөтэй байгаа даатгуулагч эхийн чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар төлөх вэ?
Ажил олгогч тухайн даатгуулагчийн шимтгэлийг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс / 140400 төгрөг./ тэтгэврийн даатгалд-7.0 буюу 9828 төгрөг, тэтгэмжийн даатгалд-0.5 хувь буюу 702 төгрөг, нийт 7.5 хувь буюу 10530 төгрөгийг төлнө.
Сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?
Тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, Чөлөөт уран бүтээлчид, Гадаад улсад албан бусаар хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэн г.м