"Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл - 2023" хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

“Хил хязгааргүй хуульчид” (цаашид “ТББ” гэх) ТББ-ын Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл 2023” төслийг 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд хэрэгжүүлсэн. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж хаалтын үйл ажиллагаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боллоо.