Өмчлөлийн газар дээр хувийн байшин бариад амьдардаг юм. Тэгсэн орон нутаг өөрсдийн гаргасан газрын үнэлгээгээр тооцож авна өгөхгүй бол албадан нүүлгэнэ гэнэ яах ёстой вэ?.

Иргэний өмчийн газрыг Улс буцаан авах хэд хэдэн үндэслэл байдаг. Таны газрыг ямар үндэслэлээр эргүүлэн авах болсоноо газар чөлөөлөх захирамж, мэдэгдэлд дурьдсан байх ёстой.
Ийнхүү
1. Уг мэдэгдлийг чөлөөлөх хугацаанаас нэг жилийн өмнө өгөх.
2. Газрын үнэ болон үл хөдлөх эд хөрөнгө /байшин/-ийн зах зээлийн үнэлгээг талууд тохиролцох.
3. тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Та газар чөлөөлөх засаг даргын захирамж болон мэдэгдлийн үндэслэл хэсгийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32-35 дугаар зүйлийн холбогдох хэсэгтэй нийцэж байгаа эсэхийг харна уу. Хэрвээ таны өмчлөх эрхэд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзвэл шүүхэд хандана уу.