2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Энэхүү хуулийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар ooрчлoн найруулсугай:
“15 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
15.1.Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, ooрчлoгдoх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.1.1.хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000
15.1.2.хуулийн этгээдийн салбар, тoлooлoгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэхэд 20 000 тoгрoг;
15.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан ooрчлoлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 10 000 тoгрoг;
15.1.4.улсын бүртгэлийн мэдээллээс лавлагаа олгоход 5000 тoгрoг.
15.2.Улс тoрийн нам, шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.2.1.улс тoрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 60 000-150 000 тoгрoг;
15.2.2.улс тoрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000-50 000 тoгрoг;
15.2.3.шашны байгууллагыг бүртгэхэд 200 000 тoгрoг;
15.2.4.шашны байгууллагын мэдээлэлд оруулсан ooрчлoлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 тoгрoг;
15.2.5.шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад 80 000 тoгрoг.
15.3.Гадаадын байгууллага, түүний салбар, тoлooлoгчийн газар болон гадаадын хoрoнгo оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.3.1.гадаадын хуулийн этгээдийн салбар, тoлooлoгчийн газрыг бүртгэхэд 1 100 000 тoгрoг;
15.3.2.гадаадын хoрoнгo оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 тoгрoг;
15.3.3.гадаадын хуулийн этгээдийн салбар, тoлooлoгчийн газрын баримт бичигт оруулсан ooрчлoлтийг бүртгэхэд 35 000 тoгрoг;
15.3.4.гадаадын хoрoнгo оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан ooрчлoлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 тoгрoг;
15.3.5.гадаадын хуулийн этгээдийн салбар, тoлooлoгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 750 000 тoгрoг;
15.3.6.гадаадын хoрoнгo оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 75 000 тoгрoг;
15.3.7.гадаадын хoрoнгo оруулалттай банкны тoлooлoгчийн газрыг бүртгүүлэхэд 1 800 000 тoгрoг."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин тoгoлдoр болсон oдрooс эхлэн дагаж мoрдoнo.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД