Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөллийн хөтөлбөр

Манай төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөллийн төсөл, хөтөлбөрт оюутнуудаас санал авч байна. 

Төслийн товч танилцуулга: 

  • Хууль зүйн их, дээд сургуулийн 3 болон түүнээс түвшний оюутнууд өөрсдөө баг бүрдүүлэн Хөтөлбөрт хамрагдах бөгөөд баг нь багийн ахлагч болон гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна. 
  • Баг зарлагдсан сэдвийн хүрээнд стратегийн өмгөөлөл явуулах боломжтой тохиолдол (кэйс)-оо сонгож, стратегийн өмгөөлөл явуулах төлөвлөгөө боловсруулна. 
  • Төсөл санаачлагчийн зүгээс ирүүлсэн төслүүдээс сонгон шалгаруулалт зохион байгуулж, төсөл нь шалгарсан багийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгоно. 
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаанд баг бүрийг нэг нэг мэргэшсэн, нэр хүнд бүхий хуулийн фирм хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны ерөнхий удирдлагаар хангаж ажиллана. 

Төсөлд оролцох сонирхолтой оюутнууд 08 сарын 10-ны дотор доорх судалгааг бөглөж, мэдээллээ ирүүлнэ үү.

https://docs.google.com/forms/...