Манай ТББ өнгөрсөн нэг жил.

Манай “Хил Хязгааргүй Хуульчид” ТББ нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын болон Олон Улсын эрх зүйн харьцуулсан судалгаа хийх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах зорилгоор 2011 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр үүсгэн байгуулагдаад нэг жил болсон байна.

 Энэ хугацаанд бид нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

- “Залууст ээлтэй эрх зүйн орчин” төслийг хэрэгжүүлж, үндэсний болон олон улсын эрх зүйн хүрээнд залуусын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгаалал, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар харьцуулсан судалгааг хийж, бодлогын судалгааны тайланг боловсруулсан. Энэхүү төслийн дүнд Монгол Улсад залуусын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн орчинг бий болгож, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж, бодлого боловсруулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн болно.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах, олон нийтэд сурталчилах ажлыг хэрэгжүүлсэн. Энэхүү хуулийн төсөл нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төслийн хүрээнд боловсруулагдсан бөгөөд олон нийтэд сурталчлах, төсөлд санал авах, төслийн хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд манай байгууллага хамтран ажилласан. уг төсөл УИХ-р батлагдсан бөгөөд “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хууль нь 2014 оноос мөрдөгдөж эхлэх юм.

- Манай төрийн бус байгууллагын гишүүд Монголын Өмгөөлөгчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2011 оны 09 дүгээр сарын 16-нд тус дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан.

Мөн дараах сургалтуудыг манай ТББ дангаар болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.

- 2011 оны 07 сарын 24-нд “Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй”-н сургалт

- 2011 оны 07 сарын 30-.д "Гэрээний эрх зүй захиргааны эрх зүй"-н сургалт

- 2011 оны 09 сарын 01-с 12 сарын 01 хүртэл “Бизнесийн эрх зүй”-н сургалт

Энэхүү ажлын зэрэгцээ ТББ-ын үүсгэн байгуулагч, гишүүд, клубын гишүүдийг хамруулан мод тарих, явган аялал зохион байгуулах, салхинд гарах зэрэг идвэхжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулсан байна.

Интернэт орчинд өөрсдийн www.mongolianlawyers.com вэб сайтыг ажиллагаанд оруулж, facebook хуудсанд өөрсдийн групп-г үүсгэн группын гишүүд хоорондоо сонирхсон сэдэв, асуултыг харилцанярилцах, мэтгэлцэх талбар болон өнөөдрийг хүртэл идэвхтэй ажилласаар байгаад баяртай байгаа болно.